Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “ИРГЭДИЙН ОРОЛЦОО-ТӨЛӨӨЛӨГЧИЙН МАНЛАЙЛАЛ-ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ“ нэгдсэн өдөрлөгийг 2026 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр Жаргалант суманд зохион байгуулна.
Тус өдөрлөгөөр Жаргалант сумаас сонгогдсон аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгчид 2026 оны үйл ажиллагааны тайлангаа иргэд, олон нийтэд танилцуулж, иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч холбогдох журмын дагуу шийдвэрлүүлнэ.
Өдөрлөгт “Эрдэнэт ус, Дулаан Түгээх Сүлжээ” ОНӨХК , “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК, Орхон аймгийн Нийгмийн даатгалын газар, Орхон аймгийн Татварын газар,“Хот байгуулалт, барилга захиалагчийн алба”, “Хот тохижуулах газар” зэрэг төрийн болон орон нутгийн өмчит байгууллагууд нээлттэй оролцож, иргэдэд үйлчилгээ үзүүлнэ.
