ᠵᠢᠷᠭᠠᠯᠠᠩᠲᠤ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠢᠷᡅᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᡅᠡᠯᠡᡅᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ Лого
Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Орон нутгийн хөгжлийн бодлогыг зүй зохистой тодорхойлж, иргэн төвтэй төлөөллийн байгууллага болно.
Тамга
ТАНИЛЦУУЛГА БАЙГУУЛЛАГА Чиг үүрэг
Чиг үүрэг

 Чиг үүрэг: 

  • Хурал, Хурлын зөвлөл, хороодын хуралдааны бэлтгэл ажлыг хангаж хуралдуулна. 
  • Хуралдаанд хэлэлцүүлэхээр оруулж байгаа төслийг хянаж, зохих журмын дагуу бэлтгэлийг хангуулах, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагын шийдвэр, баримт бичгийн төсөл боловсруулах, батлуулах, хүргүүлэх, түүний биелэлтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулна. 
  • Хурлын хуралдаан болон Хурлын зөвлөлийн хуралдаан, хороодын хуралдааны тэмдэглэл, санал дүгнэлтийг хөтөлж, уг тэмдэглэл, санал дүгнэлтийг холбогдох байгууллага, хэлтэс, нэгжид уламжлах, хадгалах, хяналт тавих ажлыг эрхлэн явуулна. 
  • Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагын бичиг хэрэг, албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааг эрхэлнэ. 
  • Хуралдаанаар батлагдсан шийдвэрийг албажуулах, олон нийтэд ил тод мэдээлэх ажлыг зохион байгуулна. 
  • Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олон нийттэй харилцах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр үйл ажиллагааг ил тод нээлттэй мэдээлэх ажлыг зохион байгуулна. 
  • Иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх, шийдвэрлүүлэхээр уламжлах, эргэж мэдээлэх, дүнг Хурлын дарга, холбогдох хороонд танилцуулах ажлыг зохион байгуулна. 
  • Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны төрийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг хангаж, Монгол Улсын Засгийн газраас баталсан цалингийн сүлжээний дагуу цалинжуулах, мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах сургалтад хамруулах, хууль журмын дагуу ээлжийн амралт олгох, ажлын гүйцэтгэлээр шагнаж урамшуулах, хариуцлага тооцох, нийгмийн баталгааг хангах ажлуудыг хууль, тогтоомжийн хүрээнд шийдвэрлэж ажиллана. 
  • Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид болон ажлын албаны албан хаагчдын хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэгт хяналт тавих, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг арилгах талаар зөвлөмж өгөх, мэдээллийг холбогдох байгууллагад хуулийн хугацаанд мэдүүлж ажиллана. 

 

 

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Хурлын Бодлогын хэрэгжилт, хяналт хариуцсан ахлах мэргэжилтэн Энхбуянт АРИУНБИЛЭГ

Холбогдох утас: 70350494, 99357158

Өрөөний дугаар: 315 тоот

email: Ariunbileg.E@itkh.orkhon.gov.mn


Мэндчилгээ
EN
Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх, ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе!

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Билгүүнбаатар

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Нутгийн удирдлагийн ордон, 2-р баг Жаргалант, Жаргалант сум, Орхон аймаг, 61015
УТАС
+976 70397226
ЦАХИМ ШУУДАН
itkh@jargalant.info
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 09:00 - 18:00
/Цайны завсарлага 13:00 - 14:00/