Жаргалант сумын гурван багийн Иргэдийн нийтийн хурал зохион байгуулагдаж, иргэдийн оролцоог ханган сум орон нутгийн хөгжлийн асуудлуудыг хэлэлцэн санал солилцлоо.
Хурлаар багийн Засаг дарга нар өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний тайлангаа танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг сонсон цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэлээ тодорхойлов. Мөн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр энэ онд хийгдэж буй бүтээн байгуулалтын цаг үеийн мэдээлэл, 2027 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар хэлэлцэж, иргэдээс санал авч эрэмбэлэн баталгаажууллаа.
Түүнчлэн сумын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдал, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүдийн талаар мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултад хариулан нээлттэй санал солилцов.
Иргэдийн нийтийн хурал нь төр, иргэдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, орон нутгийн хөгжлийн асуудлыг иргэдийн оролцоотойгоор шийдвэрлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ бөгөөд Жаргалант сумын иргэд идэвхтэй оролцож, санал хүсэлтээ илэрхийллээ.
Жаргалант сумын хөгжил цэцэглэлтэд үнэтэй санал, санаачилга гаргасан нийт иргэддээ талархал илэрхийлье.



